Зарим нэг хүн яагаад зүв зүгээр танихгүй хүнийг хараад инээмсэглэдэггүймаа гэхэд муухай харахгүйхэн шиг өнгөрч чадахгүй, яагаад заавал тэр хүнд мууг сэтгэж, мууг хүсэж, байнга хардаж, сэрдэж, муухай үгсийг хайр найргүй чулуудаж чаддагийм болоо?
Нэг удаа эгчтэйгээ гудамжаар юу ч билээ яриад инээлдэн аз жаргалтайхан явж байтал гэнэт өмнөөс ирээд хажуугаар зөрсөн охин „Юугаа яриад ангалзаад яваа тэнэг майжийсан п... вэ?“ гэж хараангаа, үзэн ядалт дүүрэн харц шидлээд өнгөрч билээ. Ямар ч урьдчилан анхааруулгагүй чулуудсан энэ муухай үгс, харцанд тас ширвүүлсэн би шооконд орж, юу ч хэлж бас хийж чадахгүй, цаашлан холдоо охиныг харан баахан зогсcон сон. Сайхан юм юу ярьж байснаа ч эргэж санахгүй болтлоо сааталд орсон юмдаг. Зүгээр баяр хөөртэй явсан хүнийг хараад яаж хүнийг муугаар ярьж байна гэж бодож чаддаг байнаа? Муухай харц, үгс хүнийг их өвтгөдөг. Танихгүй охиноос ирсэн тэр муухай сум нэг их гутрал, гоморхлыг тэр өдөртөө л миний цээжинд хадаж чадсан юмдаг. Нэгэн сайхан, шинэхэн, тансаг хоолны газар гэр бүлээрээ орж билээ. Оффисын газар дотор болоод ч тэрүү дандаа л ихэмсэг дэгжин, ажил хэрэгч цэвэрхэн хувцасласан хүүхнүүд голдуу сууж байлаа. Охид маань ариун цэврийн өрөөнд орохоор болсон тул гарч явахдаа тамхи татан суугаа хүүхний хажуугаар гай болж өнгөрөх болвоо. Тамхины суунаглах утаа яг улаан нүүр лүү нь могой шиг мушгиралдан орж ирэхэд охид маань өнгөрөнгөө гараараа сэвэн холдуулсым. Би ч гэсэн гараараа 1 даллаж орхивоо. Тамхичин хүүхний реакц: „Ямар сүртэииийн“ Миний дотор луу тэр тамхины утаа шиг нь нэг хар хүйтэн юм урсаж ороод хоолойг минь таглачих шиг л санагдаж билээ. Нөгөөх сайхан газарт хооллосон тааламжтай сэтгэгдэл маань нэгэн соёлгүй, мунхаг хүүхний тамхины утаатай хамт замхран одвоо хөөрхий. Тэр хүүхэн охидод минь „уучлаарай“ гэж хэлэх байх гэж би „Том“ бодоогүй ээ. Нэг гэмшсэн хөдөлгөөн, харц үгүй ядахдаа зүгээр л дуугай байсан бол хангалттай байх байсан шүү дээ. Би тамхи татдаг хүмүүс олныг танинаа. Гэхдээ тэрийгээ сайрхаад байдаг хүнийг лав мэдэхгүйм байна. Бүр хүүхдийн нүүр лүү утаагаа үлээчээд „Сүртэййййн“ гэж намжирдах хувцасны голыг анх харсандаа бас л хэлэх үггүй болтлоо гацаж, хурдхан гарахын түүс болж билээ.
Германаас ирсэн хуучны танил өвгөн эмгэн 2той уулзан хол ойрын сонин хачин, аялал явдлынх нь талаар ярьж нэг газар суулаа. Охид маань бидний ярианаас залхаж гадаа гаран цонхны цаанаас биднийг даллана. Бид ч тэдэн рүү харангаа бас л инээж хөхрөн ярилцаж суугаа нь цонх болон бидний ширээний дундах ширээнд суусан 2 халамцуу залууд огт таалагдсангүй ээ. Үнэнийг хэлэхэд тэнд 2 хүн суусныг ч би анзаараагүй байсан юм. Тэгтэл гэнэт нэг нь „Чи наад 2тоо биднийг юу гэж тайлбарлаад байгаан? Бид гэртээ байна шүү“ гэж над руу агсрав. Эхлээд учрыг нь сайн олохгүй гайхширсан би, тэр залуугийн хөлчүүрхэж улайсан нүднээс цацрах өширхлийг гэнэт олж хараад нуруу руу хүйт оргиод явчиж билээ. „Өө, манай 2 охин та 2ын арын цонхны цаана тоглож байгаамаа. Бид тэднийг л харсымаа. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай“ гэж сандарахад нөгөө нь хальт англи хэлээр хазгай муруйхан „Бид гэртээ байна. Та нар асуудалтай бол Европ руугаа зайл“ гэж хэлэхийг оролдсоныг нь манай 2 ашгүй сайн ойлгосонгүй. Сайхан сэтгэлтэй өвгөн „Асуудал байхгүй“ хэмээн инээж билээ. Тэр зайлуулах гээд байгаа хүн нь Булган аймгийн Сайхан сумын сургуульд 18 ширхэг компьютр бэлэглэсэн гэж ихэд баярлан ярьж суугаа зүгээр л монголд хайртай, жирийн нэгэн Герман хүн гэдгийг тэр залуус гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Тийм сайхан сэтгэл тэр 2оос гардаггүймаа гэхэд юу яриад байгааг нь ойлгоогүйм байж өөрсдийг нь муугаар ярьж байна гэсэн өчүүхэн бодол яаж тэр согтуу толгойд нь орох болвоо?
Ийм жишээнүүд надад зөндөө байна. Бичихээс ч гар минь халширна. Гэтэл яагаад хүмүүс ийм сэтгэл зүрхгүй хүйтэн хөндий болж, өширхсөн атаархсан харцыг ямар ч шүүлтүүргүйгээр нэвт шувт тусгаж, хүний сэтгэлд сэв суух үгсийг „Сайнуу, баяртай“ гэхээс ч амархан уруул давуулна вэ?
Яагаад? (11.08.2010)
1 comment:
arai arai Orchidee min! tiim um zovhon mongoliin nutag devsgert bish, hunii gazar yadaj zudej amidarch baigaa mongolchuudiin dund hurtel bainaa.negendee ataarhsan oshirhson, muu sanaa gargasan. ai ya ya ya! gehdee nadad neg hogjij bui ornii hun heleh ni ugaasaa iim uzegdel zan aranshin yaduu humuus, yaduu ornii humuust baidag zanaa gesen shuu.
Post a Comment