
Замын цагдаагийн ард тусгай хамгаалалтын албан дээр очвоо. Нэгэн хижээл насны нүдэнд дулаахан цагдаа \зэрэг дэвий нь даанч мэдэхгүйм даа\ эмэгтэйчүүдийг „мэдрэмж муутай“ машин барьдаг гэж ирээд л "Дохио дуугаргасан цуваа явж байхад хээв нэг урд гараад давхиад байдаг" гэж бүр цөхөрсөн байртай загнаж байнаа. Би одоо тийм л хол урд нь давхисым байх даа. Балай юм. Гу тэгээд миний л алдааг үнэнээр нь хэлж байгаа болохоор би ч үнэхээр анзааргагүй явсанаа хүлээн зөвшөөрч доошоо харан нусаа татаж суув.
„Энэ 2 охин их чанга дуу чимээ гаргаад, үнэхээр буруу юм боллоо“ гэхэд „Хүүхдэд битгий буруугаа чихээд бай. Наад 2 нялх юм чинь юугаа мэдэхэв дээ“ гэж яг аав шиг минь загнахад тэнэг юм хэлсэндээ бантаж улайсан нүүрээ хийх газаргүй тэвдэв. Дуугүй, загас шиг хүүхэд гэж хаа байхавд.
Ингээд л хууль гарган уншиж тархийг минь сайтар угаагаад, 2 жил хүртэл үнэмлэх хураах 10 мянга хүртэл төгрөгөөр торгох заалт уншсан ч ашгүй 10.000аар торгохоор шийдэв. Би ч түргэхэн мөнгий нь гаргаж өгөөд явахын түүс болсон билээ.
Дүгнэлт:
- Машины хөгжим тавихгүй байх. Сонсмоор байвал аяархан сонсох.
- Дуут дохио сонсов уу гэсэн хардалт төрмөгц арын толиндоо сайтар нягтлан харах
- Ерөнхийлөгч заавал Их тэнгэрийн аманд амьдардаг гэдэг бодлоо толгойноосоо үтэр түргэн авч хаях, Japan town-д бас амьдарч чаддым байна.
- Ерөнхийлөгч заавал 9-өөс ажилдаа явах ёсгүй ба 10 өнгөрөөж гэрээсээ гараад бодлогогүй мань мэтийн гаруудыг гэнэдүүлэн торгууль оноолгуулчаад тэрийгээ мэдэх ч гүй сүнгэнүүлээд өгдийм байна.
- Хүүхдэд чанга дуугаргах тоглоом, эд зүйлс бариулж машинд суулгамгүйм байна.
Сүүлчийн бөгөөд хамгийн чухал дүгнэлт:
БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦУВААГ ТОЛГОЙЛЖ ЧАДАХЫМ БАЙНА :)
БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦУВААГ ТОЛГОЙЛЖ ЧАДАХЫМ БАЙНА :)
27.07.2009 15:26
1 comment:
хахаха. Ёстой зөв дүгнэлт хийсэн байна хамгийн сүүлийнх нь.
Post a Comment