Шүүдрийн хэдэн живаа өчүүхэн дуслыг арай чамай цуглуулан ганц аяга цай чанаж ээждээ бариснаар Ээжийнхээ ганцхан удаа үүрээр өндийж хөхүүлсэн ачийг хариулдаг гэдэг. Пүүүү, кө мөн их ажил кө мөн өчүүхэн шагналаа.
Би ээж болохоосоо өмнө энэ хэлцийг үгчлэн ойлгож, хэзээ нэгэн цагт шүүдрийн дуслаар цай чанаж өх билүү, ээждээн гэж боддог байлаа.
Гэтэл өөрөө ээж болж байж, ээж хүн гэж ямар байдгийг өөрийн бие сэтгэлээр мэдэрч байж энэ үг ямар утгагүй болохыг ойлголоо.
Жирэмсэн боллоо гэдгээ мэдмэгц судас, судал бүхнээр минь нэг их дулаан, зөөлөн урсгал түргэн түргэн жирэлзэн урсаж зүрх, тархи, бүхий л биеээр минь дүүрсэн нь эхийн хайр гэдгийг анх мэдэрсэн минь тэр байж. Энэ үеээс хойш „Би“ гэдэг аминчхан үг, үгийн сангаас минь аажим аажмаар шахагдаж „Бид“ гэсэн бахархалтай ч юм шиг дээрэнгүй ч юм шиг үгэнд зайгаа тавьж өгсөн бөгөөд бүх л амьдрал минь „хүүхэд“ гэсэн тэр л нэг бяцхан хүмүүсийн төлөө эргэлдэх болсоон. Зүгээр л жирэмсэн байх үеээсээ жишээ татъя:
- идэж уух : жирэмслэхээсээ өмнө хоол хүнсэндээ тэгтлээ их анхаарч байснаа ер санадаггүй ээ. Сэнгэнэсэн сайхан кофены үнэрийг аваад нөхрийнхөө аягыг даган хэлээ унжуулан нохой шиг шогшихоос ууж зүрх хүрдэггүй л байж билээ.
- унтаж хэвтэх: 9 сартай жирэмсэн цүндийчээд дураараа тарвалзан, доошоо харж унтах гээд зүгээр л 1 төсөөлөөд үзээрэй
- сонсдог хөгжим: Цүдгэр гэдсэн дээрээ чихэвч тавиад хүүхэддээ хөгжим сонсгож байгаа жирэмсэн хүүхний зургийг хараад ёстой тэнэгтдэг байшд гэж ширэв татан өнгөрч билээ. Гэтэл өөрөө тоож сонсдоггүй синфони гээчийг сонсож суухдаа чихэвч байсан бол хүүхэд минь илүү сайн сонсох байх даа гэж нууцхан боддог болсон доо.
- Боддог бодол: эрэгтэй хүүхэд гарах болуу эмэгтэй хүүхэд гарах болуу, ямар нэр өхүү, аавыгаа дууриах болуу эмэгтэй бол миний нүдийг аваад ч дэмий дээ, хачин хар хүүхэд төрвөл яанаа.........
Оюутан байхад хэрхэн төрсөнөө ярих эгч нарын яриаг сонсоод, бурхан минь хүүхэдтэй болдоггүй ч юм билүү гэж тэнэгхэн бодолд хөтлөгдөж нэг үзжээ. Үнэхээр төрөхийн өвдөлтийг давах өвдөлт гэж байдаг болуу? Гэвч.... Тэр их тамын өвдөлт, дөнгөж төрсөн хүүхдийн час хийсэн нялх уйлалттай зэрэгцэн секундын ч зөрүүгүйгээр хэдэн арван сарнай болон хувирч өвөр дээр чинь асгардаггүй гэжүү.
Хүүхэд минь хэчнээн уйлж, өвдөж, нойргүй хонуулж, нервийг минь барж байсан ч шүдгүй амаа ангалзуулан над руу инээхэд, тогтож ядан анхны алхамаа хийхэд, нүдээ гялялзуулан ямар нэг зүйлийг хичээнгүйлэн ярихад, тоглоомоо хаяаад өөдөөс минь хамаг хурдаараа гүйж хүзүүдэхэд, над руу хайр дүүрэн нойрмуу харцаар харахад, зүгээр л хацар дээр нь ганц үнэрлэхэд тэр их хэцүү, шаналгаатай байсан үеүүд хумхын тоос болж, ямар их аз жаргалтай хүн болохоо би мэдэрдэгээ.
Хүүхдүүд минь энэ ертөнц дээр зүгээр л оршин байгаа нь тэднийг төрүүлсэний минь ачийг хариулж байгаа нь тэр юм. Өөр ямар ч ач тус, шүүдрийн дусал энээ тэрээ надад хэрэггүй ээ.
1 comment:
ene article-d comment bichih gej hi5 deer mon ch ih notsoldson bilee. tuhain uyed tun ch saihan sanagdaj bilee. yu sanagdsan be gevel: bi odoogoos hed um be 10 garan jiliin omno Hovd aimagt anh oyutan bolj bie daaj ochood anhnii torson odroor min bolvoo.tegeed haritai eejteigee yarij ene horvood toruulj osgon odii zeregt eejdee bayarlalaa gej heleheer shiiden holbooruu alhlaa.(ter uyed odoo uy shig saihan internet met, gar utas mutas bsan ch bish dee. gehdee ter ni ch goe bsan umuu, hen negentei chi yarihiin tuld unen setgeleesee tsag zav gargan ochij yaridag ih une tsenetei baijee - a phone call)tegeed zahialgaa ogood huleej baigaad ulaangom 1d orooroi geel 1 nomeriin cabind orood tegsen ashgui eej utsaa avch bainaa tegeel - eejee onoodor minii torson odor, bayarlalaa eejee, gesen chin muu eej min - ee yanaa yanaa, eej ni margaash mongo togrog yavuulya gedeg baigaa oodoos min.bi yu helehev ugui ee, namaig toruulsend bayarlalaa gej bna sh dee gesen chi - aa za za, gehdee eej ni um yavuulnaa gej baij bilee. tegeheer ehiin setgel neg iim l baidag um bilee.
Post a Comment