Thursday 28 October 2010

Ребята давайте жить дружно

Энийг бичихгүй бол хэл ам загатнаад ер зүгээр болох шинж алгаа.
Бүтэн сайн өдөр. 
“1 сайхан төмс шарагч авъя” гэж бүтэн жил яриснаа одоо биелүүлэхээр хамаг хүүхэд шуухадтайгаа их л хөл хөөрцөг болон гарч одвоо. 
Сонголт арвинтайг нь бодоод хорооллын Номин орсын. 6-7 ширхэг юм байнаа. Ямар 100 төгрөгөөр ганц модтой чихэр авч охиндоо өгөх гэж байгаа биш дээ тэ \Гү модтой чихэр байсан ч бас эргүүлж тойруулаад 1 харчдаг биз дээ нээрээ\ нөгөөдүүлийг чинь онгойлгож бариад л эргүүлж тойруулаад л үзэж харжийлаа. 
Ашгүй 1 худалдагч охин иржийнаа. Тэгсэн нөгөөх чинь бидний үзэж байсан нөгөө юмсын тагийг нь тас тас хийтэл бүгдий нь хаачаад явахнээ. 
- Хүүе миний дүү. Энүүнд хэдэн литр тос орох бол? 
- 2 байхаа гэснээ дахин юм асуучих вий гэсэн аястай яаран цааш гүйх шахам явчды. 
Тэгсэнээ цаанаа байгаа 1 охинд их л дургүйцсэн өнгөөр хэлжийнаа. 
- Хамаг юмны таг онгойлгоод хаячихы.
Уур хүрчийнаа. 
Гаднаас нь хараад л энийг авъя гэх байсым байх даа. Би ямар далдыг харагч юмуу тэ? Тэр одоо худалдагч болохоос ямар манаач юм уу тэ? 
Цаана байсан хэдэн аяга хагалчих санаатай зогсож байгаа Солонгыг арай гэж тэр аюултай бөгөөд хагалчвал нэлээн үнэтэй тусах тоглоомоос нь салгаад эргэсэн чинь нөгөө худалдагч охин миний нөхрийн дэргэд ихэд сайхан аашийг гаргаад зогсжийнаа. За тэгээд манай нөхөртэй яаж ийгээд ойлголцсон бололтой бидэнд таалагдсан 1 –ийн үнийг бичээд “Кассанд мөнгөө төлчих” гэжийн. 
Кассан дээр нь очив. 
- Энд цахилгаан бараа бичихгүй дээшээ гар. 
Шууд дээр бичнэ гээд намайг дээшээ явуулахгүй тэр муу худалдагч. Тэр ерөөсөө ч худалдагч биш байхаа. 
Дээшээ гараад “Касс” гэсэн зүг рүү явтал амьд хүн байх шинж алгаа. Ийш тийшээ хартал 1 охин тонгойгоод нүүрээ тольдоод зогсжийн. 
- Хүүе сайнуу, би юм бичүүлмээр байна.
Миний хийж байгаа маш их чухал ажлыг хэн ийм аймшиггүйгээр тасалдуулж байнаа гэсэн харцаар намайг тас ширвээд: “Касс байхгүй л байшд” 
Би ямар нүдгүй юмуу тэ? 
- Үгүй байхгүй гэж чи дуудаад өгөөч
- Цайндаа орсым байлгүй би яаж мэдхий. Цаашаа харан нүүрээ тольдов. 
Тэр одоо худалдагч болохоос гүнж юмуу тэ? 
11 ч болоогүй байхад цайндаа явчдаг яачихсан ч өлсгөлөн кассчинтай юм тэ?
Шал дургүй хүрээд, доошоо тачигнатал буугаад нөгөө бичгий нь худалдагч руу нь дөхүүлсхийгээд чулуудчаад, гайхсан нөхөр, 2 охиноо хамж аваад, ув улаан нүүртэй хүн Номингоос гарав.
Дэндүү юмаа. Ийм том дэлгүүр байж хэдэн тэнэг худалдагч охиддоо үйлчлүүлэгчтэй харьцах хичээл заачидгүй л юм байх даа. Тэгсэн бол 145 мянгын орлоготой, үйлчлүүлэгч би ч сайхан эхэлсэн өдрөө нервтэж өнгөрөөхгүй л байсан даа.



2 comments:

Nogoohon said...

Эртээд би нэг гадаад нөхрийг дагуулаад ноолуур авч өгөх гээд UP mart дотор байдаг хэдэн дэлгүүр оруулсын. Яг аль тасаг нь байсныг санахгүй байнаа. Говь ч байлуу Гоёо нь ч байлуу өөр мэдэхгүй газар нь ч байлуу. манай нөгөө япон хүүхэн маань бүгдийг нь эргүүлж тойруулж хараад л хүнд аваачиж бэлэглэх гэж байгаа юм гээд л хөөрхий минь амьхандаа гайгүй л юм авчих санаатай үзэж тарваа. тэгсэн чинь худалдагч охин нь араас хүрч ирснээ авахгүй юм байж битгий сандаачаад байгаач гээд аймаар загнадаг байна шдээ. ёооё юу вэ шууд ам загатнаад чи одоо юу вэ би гадаадын хүнтэй явж байна чи хүн амьтанд үйлчилж сураагүй юмуу хүн чинь үзэж харж байж сонголтоо хийдгийн алив тэр менежер зохион байгуулагчаа дууд мууд гээд томорч өглөө. нөгөө охин чинь тэгсгээд дуугүй болоод бид нарын үзсэн юмыг эвхсэн болоод би ч амандаа үглээд л эргээд нөгөө япон хүүхэн рүүгээ харсан чинь хөөрхий минь 2 нүд нь орой дээрээ гарчихсан мэл гайхаад зогсож байна. ямар азаар хэл мэддэггүй юм, эндүүрэл болоод ухааны юм тайлбарлаад авч гарсан шүү.

Anonymous said...

угаасааа нОмин гэлтгүй ихэнх дэлгүүрт дандаа хөдөөний охид байгаа. цалин багатай, цайрай муутай гэж байгаа. хүний нөөцийн бодлого байхгүй учраас маш амархан солигддог халагддаг