Шинэ жил болох дөхөө л... Хаа сайгүй нээх гоё гацуур мацуур... Сэтгэл хөдлөөд бага байхдаа хийдэг байсан цасан ширхэгээ хийеүү гэсэн мартжээ. Нет гэж сайхан авдраа ухаад гоё од амархаан яаж хийхийг олж, охидтойгоо хайчлаад цонхон дээрээ наавш. Хүүхдүүд их дуртай. Яаж хийдгий нь харуулах уу?
Гялгар цаасгүй болохоороо хоолныхоо гялгар цаасаар туршсан гэжугаа. Болдог л юм байна. Хүүхдүүдэд харин амьтайхан цаас өхгүй бол хайчилбараа дэлгэх гэж ураад, тэрэндээ уурлаж зарим хүн хошуу амаа унжуулаад аргадах гэж бас л цаг авжийлээ. Цагаан цаас өгчвөл болоод л явчина. Хэт зузаан бол бас хайчилж дийлэхгүй шүү. За бөөн оршилдчилоо. Гөгширч байгаам байлгүй. Гөгширч гэснээс ойрд нуруу өвдөөд. За за юмаа хийж эхлий тэ?
Тэрийгээ ингээд гурвалжилж эвхнээ. Энийгээ дахиад 2 давтаж гурвалжилж эвхэнэ.
Одоо гурвалжнаа ингээд хошуулдаж эвхэнэ.
Гурвалжныхаа задгай хэсгийг ташуулдуулаад хайчилна. Хэдий чинээ их ташуу хайчилна, төдий чинээ урт хошуутай од болдын билээ.
Ингээд 2 талаас нь дураараа өнцөг энэ тэр гаргаал хайчилна даа. Хамгийн гол нь 1 захаас нөгөө зах хүртэл нь хайчлаад хайран ажлаа яйран болговоо.
Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн амттай хэсэг нь: Дэлгэх. Тараааааа!!! Од бэлэн. Том жижиг, янз бүрээр нь үйлдвэрлээд цонхон дээрээ наагаад байж дээ. Гал тогооны цаас хэрэглэвэл болгоомжтой нээгээрэй. Амархан урагдана шүү!
Marry Christmas to all!!!
2 comments:
hoghsirno gesnees, ter chin l estoi oiriin uyed bur problem bolood bna shuu.yu ch hiigeegui baih ni l nam l tsaanaasaa yadarsan hureed, ai ai ai geed sonsohoo baigaad bas haraa muudaad balarch bna oo.ohinoo harahaar arga ch ugui umuu gej bodoh, ooriigoo harahaar gaigui zaluu haragdaad baidag ug ni :)
U rock! Buteelch eej shuu. Goyo yum hiisen baina, sanaa ch avlaa.
Post a Comment