Tuesday 14 December 2010

ЁОЛКНЫ ПАЛААЖАА ГЭЖ...

12 сар гарвуу гүй юу манай хүүхнүүдэд шийдвэрлэх асуудлууд, сонголтууд ар араасаа ундраад эхэлнэ. Даа ялангуяа, нухацтайгаар хэдэн өдөр бодож, хэдэн шөнө зүүдэлж, найз хүүхнүүдийнхээ шкафыг бүгдий нь онгичиж, хотынхоо дэлгүүрүүдийг нэлээн хэдэн өдөр нэгд нэгэнгүй нарийвчлан самнаж байж шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол баараггүй ЁОЛКНЫ ПАЛААЖ.
Зарим нөхрүүд: Ноднингийн шинэ жилээр авсанаа өмсөөч дээ. Гоё л харагджийсышд гэж хэлж ам руугаа алгадуулваа. Ноднингийн шинэ жилээр байтугай ойрын 5 жилд өмөссөн палаажаа давтан өмсөж болохгүй гэсэн бичигдээгүй хууль бий.  Тэгээд ч ЁОЛКНЫ ПАЛААЖ сонгоноо гэдэг нь эрчүүлийн толгойноос давсан, зөвхөн хүүхнүүдийн мяндсан ухаан шаардсан нарийн, тусгай ажил юм шүү.
... би юугаа тодотгосон палааж өмсвөл гоё харагдах билээ...
...Сараагийн ноднингийнх нь палааж үнээр тансаг байсан даа. Гуйвал надад таарах болуу? яджийхад Сараа гуалиг гэж яаваа, надаа зохих ч гүй байх, гүү юутай ч гэсэн углаад үзнээ... 
...Өчигдрийн хардаг ямар тасарсан палааж байваа, яачихсан их үнэтэй эдэвдээ. Миний төсвөөс даанч хэтрээд талийсан. Бүүр болохгүй бол зээлээд ч болтугай авахаас ...
...Мөргүй бөгөөд чирсэн урт хормойтой палааж дэмий дээ. Хэдэн жилийн өмнө нарийн бичиг Цээгий даргатай аймаар  ихэмсэг таанцалж байтал Оюунаа хормой дээр нь гишгээдэхсэн чинь палааж нь шууд шувтраад ёстой жил бүхний шинэ жилээр ярьдаг шилдэг онигоо болсышд. Даргын нүд, Цээгийгийн царай одоо ч нүдэнд харагдаад байгаан хэхэхэ. Ингэхэд Оюунаа албаар гишгэсэн байх... 
...Уржигдрын Метромолынх бас л этгээд байсан шүү. Худалдагч нь манийхаа толгойг эргүүлж байгаад бас шахчих санаатай. Мээмэндээ юм чихээд чихээд дүүрэхгүй байхад чинь, тэгж ч гоомой юм хийхгүй шүү би...
...Ноднин байгууллагын “мисс Сарангоо юу өмсөөд харцуулын нүд унаад байсан билээ. Энэ жил тэрнээс ч гоё болоод очихым бол санхүүгийн хэлтсийн хөөрхөн Тэнгис миний хажуунаас салахгүй нь тодорхой ккк...
...Герман явсан дүүдээ захьдаг байжээ. Одоо ч оройтсон л доо. Эрт санахгүй энэ муу эргүү толгойг тасдаад холхон чулуудалтай билээ.
...Ингэхэд энэ жилийн моод юу билээ...
гэх мэтчилэн нарийн нягт нямбай төлөвлөсний үндсэн дээр бүгэн жил яригдах тасарсан палаажаа олно шүү дээ хө.
Эцэст нь өөр өөрийн тусгай нууц жороор бодож боловсруулсан нүүр будалт, үс засалт, аксесуараа нэмээд л нөхрийнхөө \найз залуугийнхаа\ сэтгэлд бяцхан хардалт, харамлалтыг үлдээгээд, тэр оройн “Шилдгийн шилдэг” бүсгүй байна гэдэгтээ бат итгэлтэйгээр инээмсэглэн гарч одно доо.
Байгууллагын шинэ жилээр хүүхэн бүхэн хөөрхөн болдогийн учир энээ.


7 comments:

Anonymous said...

ene chin l yostoi "December problem" shuu dee, huuhnuud bugd l odoo iinee yanaa geed l guildej bhd manai shine jil ert bolaad l ungurtsun saihan taivan yavjiindaa..neg hesegtee l tolgoigoo gashilgaj gashilgaj uur uuriin arga uhaan olddog l jamtai... ter buh arga uhaaniig bicheed l baival shildeg onigoonii buten nom ch yumuu comedy mayagiin zuil garch ireh l bhdaa :):)

Гилийн хатан said...

end tolgoigoo gashilgahgui amar bnoo, gehdee umsuh huvtsasaa haruulnaa, ih engiin, huvtsasgui shaham, hehe

www.gegeen.com said...

zondoo palaaj chirj irlee. odoo haana yolkdohuu hahaha

bojuunaa said...

ai ya ya, ene ch estoi asuudal shuu.ene headache-s yadaj 2 jil hol amar bainoo.gehdee butsahdaa neleen heden jiliin nootsoo beldeed ochuustai um bna tee, ha ha ha.sanuulsand bayarlalaa orchidee.

Nogoohon said...

Үнээн үнэн. Монголын хүүхнүүд үнэхээр азтай шүү. Жилд нэг удаа Улаан хивсний ёслолд явах гэж байгаа юм шиг гоёдог. Тэгэхэд Америк америк л гэнэ. Дээр тэр Опрагийн шоугаар хэдэн хүүхнүүдийг гоёж гоодоод хэр өөрчлөгдснийг нь харуулж байна лээ. Ажил гэр нөхөр хүүхэд гэсээр байгаад биеэ гаргуунд нь гаргачихсэн тэр хүүхнүүд хамгийн сүүлд хуриман дээрээ л гоёлын палааж өмссөн гэж байна лээ.

Erka.Ch said...

Ha ha

jirgee said...

kkk....xugjiltei gej....