Энэ мафин хүмүүст таалагдсан болтой. Хэд хэдэн хүмүүс эрцээптээ шидээдэх гэсний дагуу шидлээ шо.
Хэрэг болох орц:
150 г үхрийн нүд (нэрс, аньс гэх мэт жимсүүдээр бас хийж болох байхоо)
1 өндөг
80 мл ургамлын тос (Жнь: наранцэцгийн тос)
100 г саахар
150 г тараг
100 мл сүү
250 г гурил
2 ц. Халбага сода
1 чимх давс
125 г пүүдрэн саахар
Саванд өндгөө хийж хөөсөртөл хутгаад дээрээс нь ургамлын тос, тараг, саахар, сүүгээ хийж нэгэн жигд болтол хутгана. Гурил, сода, давсаа өөр саванд хийж холиод бага багаар зуурмаг дээрээ хийж жигд зуурмаг болтол хутгана. Эцэст нь үхрийн нүдээ хийж, болгоомжтой холиод зуурмаг бэлэн. Залхуурч зуурагч машинд хийгээд хамаг сайхан жимсээ бяц дүүгүүрдвээ!!!
Зуурмагаа мафины хэвэндээ жигд цутгаад 200 °C- ийн халуун шарах шүүгээнд 20-25 минут шарна. Мафины хэвээ сайн тослох хэрэгтэй эсвэл цаасан торх хийчвэл гаргахад бүүр амар болно.
Мафинаа болсон эсэхийг мэдэхийн тулд шүдний чигчлүүрээр хатгаж үзэж болно. Чигчлүүрт гурил наалдаж гарч ирж байвал болоогүй байгаа нь тэр. Үргэлжлүүлээд хэдэн минут шарчдын.
Мафинаа гаргаад хөргөсний дараа хэвнээс нь салгаж, пүүдрэн саахараа цацмой.
Ингээд Guten Appetitt!!!
Ингэхэд энэ 2 зураг хажуу тийшээ харчаадайхын. Эргүүлж хүч хүрсэнгүй. Уучилна бизээ.
4 comments:
Domo arigato! thank you very much! tun heregtei tsagaar tavilaa chi :)
хэдэн хэлээр баярлаад байнаа хө. Хэрэг болсон бол миний цагаа үрэн үрэн нөөтбүүкээ тоншсоны хэрэг гарчээ гэж
amttai saikhan muffin haragdaj bna aa. ohidtoigoo turshij uznee. thanks a lot
Би иймэрхүү юм хийсээр байгаад духовкаа эвдчихсээн. манай хүн мөд шинэ духовка авч өгөхгүй гэсэн. ингээд л bakery харангуут хамаг хооббий хөдлөөд арааны шүлс асгараад есөн шидийн юм хийж идмээр бодогдоод гачин болдгий шд. манай найз духовка нь дангаараа зуун хэд гээд байдгий шдээ гээд байна лээ тэрийг нь нууцаар авчихдаг ч юм билүү. нэгэнт аваад тавьчихсан байхаар нөхөр яахын яаж ч чадахгүй шд тээ. ямар гаргаад чулуудав л гэж.
Post a Comment