Ээж маань хөдөөнөөс нэг “Коолааны сав” үхрийн нүд авч ирж өглөө. Манайхан жимсээр нь идэх нээх дуртай биш л дээ. Эхлээд жоол сониучирхаж идээд л болоо. Үлдсэнээр нь net-ээс хэдэн эрцээпт олж иймэрхүү юм хийлээ.
Энэ үхрийн нүдний мафин нээх муухай нялуун чихэрлэг биш сайхан амттай эд дээ.
Дандаа л манай супермарктуудад байдаг зүйлс орцонд нь орно.
Жимс ногоог чанаж буцалгавал хамаг хэрэгтэй витамин нь устдаг гэж хаанаас ч юм уншсан болохоор олдсон жаахан жимсээ бас оригоор нь хэрэглэх санаатай түүхий жимсний чанамал хийлээ. Их амархан.
500 гр жимс дээр 500 гр саахар хийгээд миксрээр сайтар сэгсрээд шилэндээ хийнэ. Тэгээд л маргааш нь талхан дээрээ түрхээд дураараа иднэ дээ. Эсвэл буцалсан усанд хийгээд уувал юу ч холисныг нь мэдэхгүй шүүс авч ууснаас л дээр. Ингэхэд ийм чанамалыг удаан хадгалж болохгүй шүү.
Анх хийхдээ зургий нь авч амжаагүй одоо нэг иймэрхүү л юм үлджээ.
6 comments:
за өөр бас сайхан жоруудаасаа хуваалцаарай, энийг загасны отог дээр ажиллаж байхдаа өглөө болгон хийдэг байсийм байнаа
ene muffin-ii jor hiih argiig niitlehgui umuu?
жор оруулнаа тэгжийгаад...
umkeed avmaar saihan haragdaj baina shuu uhriin nudtei muffin
би дан ийм юм хийгээд гэрээсээ хаашаа ч гарахгүй амьдрах юм сан гэж уг нь бол мөрөөддөг юм, нэг л нартай өдөр тэгэх байх даа.
Баярлалаа Шока
Хүүшээ, би ийм юм хийдэг ч гэсэн гэрээсээ гардагшдээ Дамдаа :)
Post a Comment